Ипотекийн 6 хувийн зээлд хамтран зээлдэгч шаардахгүй

Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг олгож эхэлжээ. Мөн зургаан хувийн ипотекийн зээл олгож эхэлснийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар чуулганы хуралдааны үеэр мэдэгдэв. Тодруулбал, өнгөрсөн Даваа гаригаас эхлэн ипотекийн зээлийг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрөөс арилжааны банкуудаар дамжуулан шинээр ипотекийн зээл авах хүсэлт гаргасан хүмүүст зургаан хувийн зээл олгох юм.

Зээлийг 8 хувийн хүүтэй олгож ирсэн журмын дагуу олгохоос гадна хамтран зээлдэгч шаардахгүй юм. Мөн өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй, зөвхөн шинээр ипотекийн зээл авах иргэдэд олгох тодорхой журам баримталж буй.

Зургаан хувийн зээлийг өрхийн орлого нь нэг сая төгрөгт хүрсэн өрхүүд авах нөхцөл бүрдсэн байна. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгасан гэдгийг тодотгов.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …