АНУ дахь тэжээвэр муурнууд жилд 1 тэрбум гаруй шувуу барьдаг

imagesАНУ-д хийсэн сүүлийн үеийн судалгаагаар гэрийн тэжээвэр муур эрдэмтдийн тооцоолж байснаас ч олон шувуу устгадаг нь батлагджээ.

Хүний эргэн тойронд байдаг амьтдаас муур байгаль орчинд хамгийн аюултай нь байж мэдэх юм. Учир нь судалгааг удирдсан Вашингтоны Байгаль Орчны Хүрээлэнгийн ажилтан Петр Марра “АНУ дахь зэрлэг болон тэжээвэр муурнууд жилд 1.4-3.7 тэрбум шувуу барьдаг нь тогтоогдсон. Өмнө нь янз бүрийн тоо баримт яригддаг байсан юм билээ. Ерөнхийдөө 500 сая гэж хаа сайгүй ярьдаг. Муурны ангийн талаар бодлого гаргах түвшинд авч хэлэлцдэггүй. Учир нь эрх баригчид муурны үзүүлж буй энэхүү хохирлын хэмжээг байгаль орчинд тулгараад байгаа бусад асуудлын дэргэд ялихгүй жижиг зүйл гэж үздэг” гэжээ.

Уг шинээр гаргасан тооцоонд шавьжны хоронд хордсон, машин, холбооны цамхаг, цонх мөргөсөн тоог оруулаагүй аж. Мөн энэ судалгааг зэрлэг амьтдыг хамгаалагчид ба муур хамгаалагчдын хоорондох маргааныг таслахын тулд хийсэн аж.

Орчуулсан Ц.Намсрай МУИС, ОУХС-ийн оюутан

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …