БНХАУ-ын хилээр бараа гаргахгүй байна

Хөл хориотой энэ үед наймаачид хятад талын түнш рүүгээ бараа захиаж, карго үйлчилгээ авч үйл ажиллагаагаа явуулан нэг жил боллоо. БНХАУ 10 өдөр хилээр бараа оруулахгүй хаасанаас ачаатай, том оврын ачааны автомашинууд урт дугаар үүсгэж олон худалдаачид хохироод байна. Тэдний дунд 70 гаруй сая төгрөгийн бараа захиалсан наймаачид ч байна.

Тэдний төлөөлөл иргэн С “Миний хувьд бэлэн хувцасны хэд хэдэн салбар дэлгүүр ажиллуулдаг. Өвөл болж байгаатай холбоотой бүх мөнгөө өвлийн хувцас авахаар шилжүүлж, бараагаа ачуулсан. Нийт 70 гаруй сая төгрөгийн бараа татсан. Гэвч каргог хил нэвтрүүлэхгүй байгаагаас үүдэн ачаагаа авч чадахгүй, мөнгөө “түгжүүлчихээд” байна. Уг нь жижиг бизнес эрхэлж байгаа бидний мөнгө нэг өдөр байтугай нэг цаг ч алдалгүй эргэлдэж байх ёстой шүү дээ. Надтай адил салбарт бүрт бизнес эрхэлдэг олон иргэд хохирч байна. Бүгдээрээ яах учраа олохгүй, хаана хандахаа мэдэхгүй байна. Замын-Үүд дэх Гаалийн газрын ажилтнуудаас асуухаар “Бидэнд ч бас мэдээлэл алга. Манай дарга солигдож байгаатай холбоотой байж магадгүй” гэдэг хариулт хэлдэг” гэж ярилцлага өгчээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …