Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Солонгост сургууль төгсөгчдийн холбооноос БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран олон ажлуудыг хийж байна.
“Солонгост сургууль төгсөгчдийн холбоо” /MAGIKO/ ТББ-ын тэргүүн, Аялал жуулчлалын ухааны доктор С.Бат-Эрдэнэ
Цагаан сарын өмнө 25 сая төгрөгийн үнэ бүхий өвлийн дулаан куртикуудыг Булган аймгийн сумдын эмч нар, онцгой байдлын албан хаагчдад мөн өнчин хүүхдүүдэд хандивласан. Мөн 10 мянган маск гэдэг аяныг ч БНСУ-д сурч, ажиллаж, хөдөлмөрлөж буй нутаг нэгтнүүд маань санаачлан зарлаад маскаа цуглуулж эх орондоо хандивлах ажлыг амжилттай зохион байгуулсан. Өнгөрсөн есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд Монгол, Солонгосын эмч нарын хамтарсан сайн дурын багийн үзлэг эмчилгээ, мэс заслыг Булган аймгийн Гурванбулаг сум, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багт тус тус амжилттай зохион байгууллаа. Энэхүү сайн дурын үзлэг эмчилгээний хүрээнд Хэвлийн ЭХО, Чих хамар хоолой, Нүд, Шүд, Рентген, Ерөнхий мэс засал гэсэн 6 чиглэлээр үзлэг оношилгоо хийж цөсний чулуу болон ургацаг авах, түлэнхий зэрэг шаардлагатай мэс засал, хагалгааг тухай бүрт нь шуурхай хийж үйлчиллээ. Үзлэгийн бүртгэлд нийт 1500 орчим орон нутгийн иргэд хамрагдаж үзлэг эмчилгээг амжилттай явууллаа. Мөн цаашдаа Монгол Солонгосын хамтарсан шүдний эмч нарын сайн дурын баг Монгол Улсын 21 аймагт хүүхдийн шүдний үнэ төлбөргүй үзлэг эмчилгээг хийхээр төлөвлөн ажиллаж байна гэв.