УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Валдай клубээс зохион байгуулдаг олон улсын хуралд оролцлоо

Валдай клубээс зохион байгуулдаг Олон улсын хурал 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 22-ний өдрүүдэд явагдаж байна.Энэ хуралд олон улсын маш олон төлөөлөгчид Москвад очиж оролцож байгаа.Манайд цар тахлын карантинтай байгаа учраас биечлэн явах боломжгүй учир интернетээр оролцох боломжийг олгосон тул онлайн буюу интернетээр энэ хуралд УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар оролцож нэг хэлэлцүүлэгт үндсэн 4 илтгэгчийн нэг нь болж оролцлоо.
Ялангуяа бидний суусан энэ хурал дээр гол яригдаж байгаа асуудал нь Энэ дэлхий хир хилэгнэлтэй байна вэ? Энэ үүсээд байгаа нөхцөл байдал шинээр үүсч байгаа олон улсын шалгуур, хүндрэлүүдэд бид хүн төрөлхтний хувьд яаж хамтарсан хариу барьж болох вэ? гэдэг энэ асуудлаар яриа хэлэлцээ өрнөлөө.Үүн дээр улс орнууд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна.Нөхцөл байдал амаргүй байгаа ч гэсэн хамтын шийдэл олох боломжтой тухай гол асуудал дээр ярьж байна.Ялангуяа шинэ технологи бол шинэ хүндрэлүүдийг дагуулж байгаа ч гэсэн, тооцоолоогүй шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа ч гэсэн хамгийн их шинэ боломжийг бас нээж байна гэдгийг судлаачид 2 талаасаа ярьж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …