МЭХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээхэд Соёлын яамтай хамтарна

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 24 жилийн дараа Үндэсний бахархал, өв соёлоо дээдэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болохыг эрхэм зорилгоо болгох зорилготойгоор Соёлын яамыг эмхлэн байгуулаад байгаа билээ.

МЭХ-ны удирдах зөвлөл, аймаг, нийслэл дэх салбаруудын тэргүүн, эмэгтэйчүүдийн төлөөлөл өчигдөр /2020.10.21/ Соёлын сайд С.Чулуунтай уулзлаа.

Энэ хүрээнд хүн амын талаас илүү хувийг эзэлж буй ээжүүд, эмэгтэйчүүдийн оролцоотойгоор инноваци шингээсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, биет болон биет бус соёлын өвийг хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өв тээгчдийг бэлдэх, үндэсний гар урлалыг залуу хойчдоо өвлөн үлдээх, цаашлаад олон улсад таниулах, хэл, соёлын дархлаагаа хамгаалж үлдэх гээд соён гэгээрлийн олон чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов.

Соёлын сайд С.Чулуун эмэгтэйчүүдийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд “24 жилийн дараа дахин Соёлын яамтай боллоо. Бидний хувьд 96 жилийн түүхтэй Үндэсний хэмжээний том байгууллагын эмэгтэйчүүдтэй хамтран соён гэгээрүүлэх ажлыг түгээн ажиллахад бэлэн байна. Монголын нийгэмд хүрч ажиллах нөлөөтэй, идэвхтэй, зүтгэлтэй маш том нөөц хүч байгаад баярлаж байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …