ГССҮТ, ХСҮТ-ийн эмч нар хамтран эрхтэн хадгалах мэс заслыг амжилттай хийлээ

ГССҮТ, ХСҮТ-ийн ерөнхий мэс заслын эмч нар хамтран эрхтэн хадгалах мэс заслыг 2020 оны 21-ний амжилттай хийлээ. Тодруулбал, Эмчлүүлэгч 28 настай, эрэгтэйн баруун талын атгаал ясны дээд хэсгийн хорт хавдрыг авч баруун талын атгаал ясыг тайран мөрний үеийг сольсон эрхтэн хадгалах мэс засал хийсэн юм.

Дашрамд дурдахад, ГССҮТ сүүлийн 10 жилд нилээд олон шинэ технологийг Монголд амжилттай нутагшуулсан. Тухайлбал, Түнхний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөгний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөг, түнхний дурангийн мэс засал хийдэг болсон байна.

Эх сурвалж:ЭМЯ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …