Замын-Үүдэд төмөр замын ажилтан галт тэрэгтэйгээ шатаж амиа алджээ

Замын-Үүдэд төмөр замын ажилтан галт тэрэгтэйгээ шатаж амиа алджээ

Улаанбаатар төмөр замын ажилтан галт тэрэгтэйгээ шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Зам-Үүд чиглэлийн Шаргын-Овоо өртөөнд энэ сарын 20-21-нд шилжих шөнө  37 настай Б нь вагондоо галлагаа хийгээд унтсан бөгөөд улмаар вагон шатаж амь насаа алдсан гэх мэдээлэл байна.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр галт тэрэг хөдөлгөөнд оролцох үеэр гал гарч, ажилтан амь насаа алдсан гэх мэдээлэл ташаа хэмээв. Тус газраас ослын талаар “Галт тэрэг хөдөлгөөнд оролцдоггүй, амьдрах зориулалтаар ашиглаж байсан өрөөнд гал гарч, хүний амь хохирсон” гэх мэдээлэл өгөв. Энэ талаар цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч  хэргийг шалгаж байгаа  аж.

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …