Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 90 иргэн эх орондоо ирнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Будапешт-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:18 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 90 иргэн эх орондоо ирнэ. Үүний 3 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2 нь жирэмсэн,  8 нь оюутан, 44 нь санхүүгийн гачигдалтай, 33 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Эрхэс” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIII хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах …