“Амгалан” амаржих газрын эмч нар Харвардын “Training to Clinicians” эмнэлзүйн судлаач бэлтгэх сургалтыг амжилттай төгслөө

АНУ-ын Харвардын анагаах ухааны сургуулийн “Training to Clinicians” эмнэлзүйн судлаач бэлтгэх танхимын болон онлайн хосолсон 8 сарын сургалтанд нийслэлийн “Амгалан” амаржих газрын эмч нар амжилттай суралцаж төгслөө.

БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр АШУҮИС болон Харвардын анагаах ухааны сургуулиас хамтран зохион байгуулсан “Training to Clinicians” эмнэлзүйн судлаач бэлтгэх хөтөлбөр нь багш, эмч, судлаачдад эмнэлзүйн судалгаа, эмчлүүлэгчийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, инновацийн тухай цогц мэдлэг, ур чадвар олгох зорилготой юм байна.

Энэхүү тусгай хөтөлбөрийг нийслэлийн “Амгалан” амаржих газрын дарга, клиникийн профессор Ц.Батболд, Эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, гадаад харилцааны албаны дарга, МЭЭ-ний эмч Б.Нямсүрэн, Амбулаторийн тасгийн эрхлэгч, ЭБЭ-ийн эмч, клиникийн профессор Л.Долгоржав нар амжилттай суралцан төгсөж, албан ёсны сертификатаа гардан авчээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …