6000 ШИРХЭГ АМНЫ ХААЛТЫГ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВЛАХААР БОЛЛОО

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн гүйцэтгэгч  Чайна Тисижу Сивил Инженеринг группээс нийгмийн хариуцлагын хүрээнд Барилга, хот байгуулалтын яаманд 6000 ширхэг амны хаалтыг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр БХБЯ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайханаас Чайна Тисижу Сивил Инженеринг групп ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, энэхүү амны хаалтуудыг шинэ короновирустай тэмцэх үйлсийн тэргүүн эгнээд зүтгэж байгаа Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт уламжлан хандивлахаа мэдэгдлээ.

Дашрамд дурьдахад өнгөрсөн хугацаанд БХБЯ болон харьяа агентлаг, төрийн өмчит байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгж, төрийн бус байгууллагуудын албан хаагчид нэгдэж нэг өдрийн цалин болох 22.0 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлаад байна. 
 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …