Ж.Бат-Эрдэнэ: Зорчигч тээврийн үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байна

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2020.10.28/ зам тээврийн салбарын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Авто замын төлбөр хураамжид суурилсан асуудалд хяналтын механизмыг бүрдүүлэх зэрэг чиглэлээр ажил хийгдэнэ. Хоёрдугаарт, байгаль орчинд ээлтэй технологийг зам тээврийн салбарт нэвтрүүлнэ.Зам тээврийн салбарт нийт 90 гаруй үйлчилгээг цахимжуулах шаардлагатай байна. Зарим хэсэг нь цахимжсан. Үлдсэн хэсгийг нь цахимжуулахаар ажиллаж байна. Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлуулсан. Төрийн үйл ажиллагааг хэрхэн хооронд нь уялдаатай болгох вэ гэдэг том ажил хийж байна. Зорчигч тээврийн үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байна. Төрийн байгууллага өөрсдийн дотоод системийг бүрдүүлдэг. Цаашид хариуцлагын системийг технологийн системээр шийдэх нь зөв гэж тооцож байна.

Цахим шилжилтийн хүрээнд Тээврийн ухаалаг системийг хэрэгжүүлэх талаар анхаарч байгаа. Энэ хүрээнд Тээврийн ухаалаг систем хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөр дотор 14 дэд систем хэрэгжүүлнэ”гэж мэдэгдлээ.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зам тээврийн салбарын долоон үйлчилгээг буюу гурван төрлийн лавлагаа, дөрвөн төрлийн олон шатлалт үйлчилгээ орсон байна.

Тодруулбал,

Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа

Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн лавлагаа

Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах

Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах

Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих хүсэлт хүлээн авах

Мэргэшсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт хүлээн авах

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …