БНХАУ-д халдварын 47 тохиолдол шинээр илэрчээ

БНХАУ-д лхагва гарагт “COVID-19” халдварын 47 тохиолдол шинээр илэрсний 23 нь дотоодод халдварлаж, 24 нь зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хороо мэдээллээ. Дотоодод халдварласан тохиолдлууд нь бүгд баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын өөртөө засах оронд бүртгэгдсэн шинж тэмдэггүй тохиолдлууд бөгөөд батлагдсан тохиолдлын ангилалд оруулжээ.

Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудын найм нь Өвөр Монголд, зургаа нь Шанхайд, гурав нь Гуандунд, мөн Тяньжинь, Жянсуд тус тус хоёр, Бээжин, Фужянь, Шааньсид тус тус нэг тохиолдол илэрчээ.

БНХАУ-д лхагва гаргийн байдлаар халдварын 3308 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 3022 нь эдгэрэн эмнэлгээс гарсан бол 286 хүн эмчлүүлж байгаа бөгөөд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …