Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мишээл экспо төвд болж байгаа “ITM-2020” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг сонирхож, бизнес эрхлэгчидтэй уулзав.

Үзэсгэлэнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж, түүний дотор 18 аймгийн төлөөлөл оролцож үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог зээл, “Ногоон зээл”, зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын газрын стандарт зэргийн талаар мэдээлэл солилцон, “Аялалын хөтөч-Ажлын байр”-ны өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага, хээрийн аялалын тогооч нарт зориулсан сургалт зэрэг зохиох юм.

21 дэх удаагийн энэ үзэсгэлэнг Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” уриан дор хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2020 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …