Энэтхэгийн “ITEC” тэтгэлэгт хөтөлбөрийн 56 жилийн ойг тэмдэглэв

БНЭУ-ын Элчин сайдын яамнаас Энэтхэгийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн техник эдийн засгийн хамтын ажиллагаа “ITEC” байгуулагдсаны 56 жилийн ойг өчигдөр Улаанбаатар хотноо тэмдэглэлээ.

“ITEC” хөтөлбөрийг 1964 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлснээс хойш Энэтхэг улс 160 гаруй түнш орны 200000 орчим төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхижуулан сургах өвөрмөц туршлагыг нэвтрүүлж ирсэн байна. “ITEC” нь жил бүр 15000 орчим тэтгэлгийг Энэтхэгийн 100 гаруй тэргүүлэх боловсролын байгууллагуудад зохион явуулдаг аж.

Ойн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, мөн УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ш.Адъшаа, БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нарын хүндэт зочид оролцлоо.

Энэтхэг улсад банк, санхүү, менежмент, аудит, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, засаглал, бизнес эрхлэлт, эрчим хүч, парламентын судалгаа, It, англи хэл гэх зэрэг мэргэжлүүдээр урт болон богино хугацаанд суралцаж мэргэжлээ дээшлүүлсэн 250 гаруй төгсөгч уригдан оролцсон юм.

Энэтхэг улсын тус тэтгэлэгт хөтөлбөрт манай улсын 3500 гаруй төрийн алба хаагч, оюутан залуус хамрагдаж төгссөн агаад сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсад зориулж 12 төрийн нарийн бичгийн дарга, Засаг дарга 18, Гадаад харилцааны яамны 25 алба хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын 18 албан хаагчийг тусгай бүлгийн сургалтад хамруулжээ.

Энэ жил Монгол Улс Бүгд найрамдах Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 65 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд олон ажил арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг томоохон арга хэмжээ нь уг “ITEC” тэтгэлэгт хөтөлбөрийн ойг тэмдэглэсэн нь манай хоёр орны харилцааг илүү бататгасан үйл явдал боллоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …