Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийн авто лаборатори бүхий явуулын баг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших хилийн авто замын “Цагааннуур” боомтоор дамжин орж ирж буй ачаа тээврийн жолооч нараас коронавируст халдвар (COVID-19) илрүүлэх шинжилгээг газар дээр нь хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Тус аймагт өчигдөр (2020.11.02) тандалтын зорилгоор гурван иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэний хариу сэжигтэй гарсан. Ингээд PCR шинжилгээ хийгээд хариу нь өнөөдөр өглөө (2020.11.03) гарсан ба сөрөг гарсан байна.