МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд шаардлага хүргүүлжээ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ
2020 оны 10 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот
Сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд бид МҮОНРТ-ийн удирдлага, ажилтны хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа билээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд МҮОНРТ-ийг “гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн” хэмээн заасан. Гэтэл олон нийтийн гэх тодотголтой МҮОНРТ-ийн удирдлагын томилгоо нь олон нийтийн оролцоонд тулгуурладаггүй, улс төрийн нөлөөлөл дор явагдаж ирснийг бид эрс буруушааж, цаашид хараат бусаар, хөндлөнгийн нөлөөлөлгүй томилгоо явуулах нөхцөлийг хангаж ажиллахыг шаардаж байна.
Иймд Монголын хүний эрх, сайн засаглалын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хандан:
1. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилохдоо Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31.2 дугаар зүйлд заасны дагуу “сонгон шалгаруулах” замаар томилох, чингэхдээ нээлттэй зарлаж, талууд шударгаар өрсөлдөх боломжит хугацаа олгох;
2. Мөн тус хуулийн 31.3 дугаар зүйлд заасны дагуу Ерөнхий захирлаар нэр дэвшүүлэх хүнд “улс төрийн намын гишүүн бус” байх шалгуурыг тавих;
3. Томилгооны үйл явц ашиг сонирхлын зөрчил, улс төрийн нөлөөнөөс ангид, олон нийтийн оролцоотой явагдах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс томилгооны сонсгол явуулахыг шаардаж байна.
АРДЧИЛЛЫН БОЛОВСРОЛ ТӨВ
БОДЛОГОД ЗАЛУУСЫН ХЯНАЛТ НҮТББ
БҮСГҮЙЧҮҮД 21-Р ЗУУН
ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ
ЗАЛУУС ЭРҮҮЛ МЭНД ТӨВ
ЗАХИРГААНЫ ШИНЭ САНААЧЛАГА ТББ
ЗОРИГ САН
ИЛ ТОД БАЙДАЛ САН
ИХ БАГА БАЯН ШАРГА ТББ
ЛИБЕРАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЮУНЫ САН
МИДАС НҮТББ
МОНГОЛЫН ОЛОН НИЙТИЙН МЕДИА КОНТЕНТ САН
МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ
МОНФЕМНЕТ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТББ
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ
ОЮУНЫ-ИННОВАЦИ ТББ
СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ ТӨВ
СЭТГЭЛ ЗҮЙН МЭДРЭМЖ ТББ
ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЭШНЛ МОНГОЛ ТББ
ТУВА ЭЭЖ ТББ
ҮНДСЭН УРТРАГ ТББ
ҮНЭН ХАТАМЖ НИЙГЭМЛЭГ НҮТББ
ХАР ТАМХИ МАНСУУРУУЛАХ БОДИСООС ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ
ХИЛ ХЯЗГААРГҮЙ АЛХАМ ТББ
ХҮНИЙ ЭРХ ХӨГЖИЛ ТӨВ
ХҮНС ЭВСЭЛ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ “ХЭРЭГЛЭГЧ САН” ТББ
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЗАША ӨВС ТӨВ НҮТББ
ЭРЭН СУРВАЛЖЛАХ СУРВАЛЖЛАГЧДЫН ТӨЛӨӨ ТӨВ