Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн амь насаа алджээ

Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1-р багийн нутагт аравдугаар сарын 31-ний өдрийн 14:30 цагийн орчимд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч, 38 настай, эмэгтэй Ц-н амь нас хохирсон байна.

Иймд тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …