ЗГ: Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргасан.

Мөн ерөнхий боловсролын сурагчдын амралтыг наашлуулах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал арванхоёрдугаар 18-наас хоёрдугаар сарын 1 хүртэл сурагчдыг амраахаар шийдвэрлэжээ.

Энэ тухай Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий боловсролын сурагчид арванхоёрдугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ. COVID-19-ийн нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэлээ бэлдчихсэн байгаа. ЭМЯ-тай хамтраад эрүүл сургууль, эрүүл цэцэрлэг гэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Аль болохоор танхимын хичээлийг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …