Цагдаагийн ерөнхий газрын албаны ёсны сайтад алга болсон болон эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн тухай мэдээллийг тогтмол байршуулдаг. Тэгвэл энэхүү мэдээллийн санд олны танил болсон хэд хэдэн хүний нэр, зурагтайгаа байршсан байна. Тэдний нэг нь мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга Шинобү Ц.Амарбаясгалан юм.
Холимог тулааны тамирчин, кмкбоксчин, дэлхийн аварга Ц.Амарбаясгалан шүүхээс эрэн сурвалжилж байсныг зогсоожээ. Шинобү Б.Амарбаясгалан хариу өглөө.
Мэдэгдэл
Тас.mn сайт дээр миний бие Амарбаясгаланг эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл гарсан байна, зөв мэдээлэл өгөх үүднээс мэдэгдэл гаргаж байна.
Манай охин компани болох “Шинобү” финанс ХХК 2014онд Алтанбулаг чөлөөт бүсэд газар ашиглах гэрээ байгуулсан. Газрын төлбөрийн маргаанаас болсон, шүүхийн бичиг нь олон жилийн өмнө хийсэн гэрээн дахь хуучин хаягнаас болоод надтай холбогдож чадаагүйгээс эрэн сурвалжлагдсан юм байна. Би өөрөө ч мэдэлгүй, олон хоногийн дараа мэдэж цагдаагийн газарт очиж мэдээлэл өгсөн болно. Тиймд миний бие ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж зугтаж, оргон зайлаагүй болно. Иймд та бүхэнд буруу ойлголт төрүүлэхгүй үүднээс энэ мэдэгдлийг гаргаж байна. Баярлалаа.