Зовлонг таньж байж л жаргалыг танина

Бүх будда нар эхлээд зовлонг тань гэж хэлдэг. Зовлонг таньж байж л жаргалыг танина. Зовлонгоос зугтаж, жаргалаас зуурах хэрэггүй. Эерэг сэтгэгчдийн үгийг дагавал чи маш хуурамч хэлбэрдсэн хүн болно.

Инээд чинь нүүрэн дээр зурсан зураг болохоос амьд баяр баясгалангийн гялбаа биш байна. Тийм учир эхлээд зовлонгоо ойлго. Түүн дээр бясалгал хий. Зол жаргалын тухай юу ч битгий бод.

Зовлонгийн гүн ёроолд хүрэх агшинд гэнэтийн тэсрэлт болдог. Зовлон арилж, жаргал ундарч эхэлнэ. Үнэн хэрэгтээ жаргалын булаг угаасаа л байсан. Гагцхүү зовлонгийн цаана нуугдаж байжээ.

Чухаг нандин утга учрыг нь бүрэн ойлготол зовлонгийн бүрхүүл түүнийг хааж хамгаалдаг юм.

– Ошо “Билгүүн ухааны шастир

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …