Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 километр замын хөдөлгөөнийг нээлээ

Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажил нийт таван багцаас бүрдэж байгаа бөгөөд 204.11 км замын 135.19 км нь хатуу хучилттай /үүнээс 65.03 км нь шинээр баригдсан бол 70.16 км нь хуучин хучилтаар/ 68.92 км-ийг нь цементээр бэхжүүлэн буталсан чулуун суурьтайгаар 2021 оны авто замын барилгын ажил эхлэх хүртэл түр нээлээ.

Хуучин зам нь 6 метрийн өргөнтэй бол одоо тавьж буй зам 9 метрийн өргөнтэй. Далангаас дээших суурь бүтэц нь 80 см зузаантай. Нийт жин нь 44 тонн хүртэл буюу нэг тэнхлэг дээрээ 11 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл  зорчих боломжтой.

Дарханы замаар хоногт 5,800 орчим автомашин зорчдог бол оргил ачааллын үед буюу Цагаан сар, Наадмын үеэр хоногт 12,000 хүртэл тооны тээврийн хэрэгсэл зорчдог байна. 

ЗТХ-ИЙН САЙДЫН ТУШААЛ:

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …