Цагааннуур, Боршоо боомтыг гарагийн зохицуулалттай нээх асуудлыг шийдвэрлэхийг албаныханд үүрэг болголоо

 Улсын онцгой комиссын 31 дүгээр хуралдаан өнөөдөр болж, Шадар сайдын 18 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн орон нутагт ажилласан тайлан,  “КОВИД-19” цартахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах хэмжээний талаар хэлэлцлээ.  Мөн коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй тул УОК-оос ямар нэг хориглолт, хязгаарлалт хийсэн шийдвэр гаргаагүй байна.

  Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Увс аймгийн Боршоо боомтыг түр хааснаас хойш УОК-ын Нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг дээрх боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан. Дээрх хоёр боомтыг гарагийн зохицуулалттай нээх асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээврийн хэрэгсэл, соёл, урлагийн тоглолт, спортын тэмцээн зэрэг олныг хамруулсан үйл ажиллагаанд очсон иргэдийг ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулах, амны хаалт зүүлгэх зэрэгт хяналт тавьж ажиллахыг нийслэл, аймгуудын удирдлагуудад анхаарууллаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …