Монгол Улсад “Ковид-19”халдварын батлагдсан нийт тохиолдол 368 боллоо

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан 368 тохиолдол бүртгэгдээд байна.

2020.11.06-наас 08-ны хооронд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар 1 лабораторид нийт 1816 /PCR/ шинжилгээ хийхэд 12 хүнд “Ковид-19” халдвар илэрчээ.

Тухайлбал:

• 10.19-нд Сөүл- Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 5 хүн /давтан/,

• 10.20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүн /давтан/ шинжилгээний сорьцонд халдвар илэрсэн байна.

• 11.07, 08-нд Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 3 жолооч /ОХУ, Беларусь, Монгол Улсын иргэн/

• 10.17, 18-нд Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 3 жолоочид /давтан/ шинжилгээний сорьцонд халдвар илэрсэн байна.

БУСАД:

• 10.17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 43 хүн /давтан/,

• 10.18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 251 хүн /давтан/,

• 10.19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 256 хүн /давтан/,

• 10.20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 47 хүн /давтан/,

• 10.20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 256 хүн /давтан/,

• 10.24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 229 хүн /давтан/,

• 10.24-нд Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 93 хүнд /давтан/,

• 10.17, 20, 24-нд Замын-Үүд боомтоор ирсэн 155 хүн /давтан/,

• Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 88 хүн /давтан/,

• Үүрэг гүйцэтгэж ажилласан 118 эмч, эмнэлгийн ажилтан /давтан/ шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.

Мөн ХӨСҮТ-д халдвар авсан сувилагчтай нэг баг болж ажилласан эмч, сувилагч, үйлчлэгч 5 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлажээ. Эхний шинжилгээгээр халдвар илрээгүй тул бусад төрлийн шинжилгээг хийж байна.

•Сайн дурын шинжилгээнд хамрагдсан 56 хүн,

• Тандалт, судалгааны зорилгоор ЭХЭМҮТ, Баянзүрх, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 7 сорьц,

• Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 84 жолооч,

• Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүн,

• Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 2 хүн,

• Дундговь аймагт тусгаарлагдсан 37 хүн,

• Дорноговь аймагт тусгаарлагдсан 47 хүн,

• Булган аймагт тусгаарлагдсан 3 хүн,

• Сэлэнгэ аймагт тандалтын зорилгоор цуглуулсан 3 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 4 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ. Энэ нь:

• Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 2 жолооч /ОХУ-ын иргэн/,

• 10.01-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүн,

• 10.10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүн байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 368, үүнээс 88 хувь буюу 317 нь эдгэрчээ.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар, нийт 49 хүн эмчилгээ, тандалт, хяналтанд байгаагаас биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 7, хөнгөн 41 байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …