“Амьдрал бэлэглэе” донорын зөвшөөрлийн карт гардуулах өдөрлөг

Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, Донорын зөвшөөрлийн карт гардуулах “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.


Монгол Улсын Донорын тухай хуулийн 13.2-д Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харъяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно гэж заасан байдаг.

Мөн Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам батлагдсан. Энэ журмын хэрэгжилтийг хангахаар донорын зөвшөөрлийн картыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас бэлтгэн тус арга хэмжээнд Донор болохоо зөвшөөрсөн иргэдэд гардуулан өгсөн билээ.

Монгол Улсын Донорын тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдаж Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан. Монгол улсад амьд болон тархины үхэлтэй донороос элэг, бөөр, ясны чөмөгнөөс үүдэл эс, нүдний эвэрлэг, бэлгийн эс зэрэг эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгадаг. Өнөөдрийн байдлаар нийт бөөр 224 /тархины үхэлтэй донороос 29/, элэг 131 /тархины үхэлтэй донороос 12/, ясны чөмөгнөөс үүдэл эс 23, нүдний эвэрлэг 24-г шилжүүлэн суулгаад байгаа юм байна.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …