Өнөө өглөө махны үнэ 2000-5000 төгрөгөөр нэмэгдлээ

Улсын Онцгой комиссын хуралдааны гаргасан шийдвэрээр гурав хоногийн хөл хорио тогтоосон. Учир нь  21 хоногийн тусгаарлалтаас гарсан тээврийн жолооч, түүний гэр бүлээс коронавирусын халдвар илэрсэн юм. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд мах, гурил, будаа гэх мэт хүнсний зүйлсээ нөөцөлж эхэллээ. Жишээлбэл, Хүчиншонхор зах дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 2000-5000 төгрөгөөр нэмэгджээ. Иргэдийн хөл хөдөлгөөн хүнсний захуудад их байна. Иргэдийн хэлж байгаагаар хотоос орох, гарах хөдөлгөөнийг хаасан учраас махны хомсдол үүсч магадгүй гэж үзэн хүнсээ нөөцөлж байна гэлээ.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …