ХӨСҮТ-д аавыгаа сахиж байсан хүн цонхоор унаж нас барсан хэрэг гарчээ

Өнөөдөр буюу 11 сарын 11-ний өдрийн 7 цаг 28 минутад БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн 5 давхрын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад  бүртгэгджээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай эрэгтэй “У” өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Амь хохирогч тус эмнэлгийн сүрьеэгийн тасагт аавыгаа оройн цагаар сахиж сахиур хийдэг байсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд …