Ж.Амгалан: Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан:

Засгийн газар, УОК-оос халдвар алдсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө гаргасан. УОК-ын шийдвэрийн дагуу хөл хорионы дэглэм сахиулж, зарим аймагт хязгаарлалт хийсэн. Өнөөдөр 23:00 цагаас эхлэн явган болон автомашинтай хөдөлгөөнийг багасгах талаар шаардлага тавина. Гадуур явж буй иргэдийн зорилгыг алба хаагчид судлахад тодорхой зорилгогүй сэлгүүцэх нь их байна. Иймд иргэддээ гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс хүнсээ цуглуулахыг зөвлөж байна. Маргаашаас эхлэн иргэдэд цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хаагчид хөл хорионы дэглэм сахиулах шаардлага тавьж, хатуу дэглэмийг чангатгана. Тандалт судалгааны тухайд дам хавьталд орсон иргэдийг тогтоосон, шинжилгээ, тандалт судалгаа ойрын хоёр хоногт дуусна.

 Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон. Өөрсдөө хаана байгаагаа ихэнх нь хэлж байна. Тандалтын судалгаа ойрын хоёр хоногтоо дуусна. Тиймээс ойрын хугацаанд намжина хэмээн бүгд найдан, дор бүрнээ дэглэмээ сайн сахина уу. 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …