Ш.Оргил: Иргэн Ц-гийн бэр цэцэрлэгийн багш, ач хүү нь тавдугаар ангийн сурагч

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил халдвар авсан иргэн Ц болон түүний бэрийн талаар мэдээлэл өглөө. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багт амьдардаг иргэн Ц болон түүний бэр, ач хүүгээс нь коронавирусийн халдвар илрээд байгаа.

Иргэн Ц-гийн бэр Сүхбаатар суманд цэцэрлэгийн багш хийдэг. Ангийн хүүхдүүдийн эцэг эхийг байгууллагаар нь ангилсан.

Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөө-17

Хилийн 0243 дугаар анги-1

Хилийн 0101-4

Дэлгүүр-3

ОБГ-

 Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх газар-1

Банк-1

ШШГГ-1

Сүхбаатар сумын ЗДТГ-1

Сургуулийн багш-2

Гэртээ-8

Хуваариа хөдөлмөр эрхэлдэг-10

Энэ хүмүүстэй бүгдтэй нь холбогдсон. Хүүхдүүдийнхээ биеийн байдлыг ажиглах чиглэл өгсөн.

Мөн ач хүү А тавдугаар ангийн сурагч. Ангид нь 30 хүүхэд сурдаг. Одоо эцэг, эхчүүдтэй нь холбогдоод явж байна. Энэ ээж, хүү хоёрт ямар ч буруу байхгүй гэдгийг та бүхэндээ хэлье. Тиймээс элдвээр хэлж доромжлохгүй байхыг уриалмаар байна. Урьд шөнө ойрын хавьтлын 14 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Өнөөдөр ойрын хавьтлын 12 хүний шинжилгээг хийнэ” гэлээ.

Одоогоор Сэлэнгэ аймгийн хөдөлгөөнийг тэг зогсолт хийгээд байгаа талаар аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …