Тээврийн жолоочийн хоёрдогч хавьтал 3000 орчим хүнийг хяналтад оруулжээ

Коронавирусний оношлуур

ХӨСҮТ болон Зоонозын үндэсний төвийн нэгдсэн лабораторид өдөрт 3000-4000 хүнд коронавирусийн шинжилгээ хийх боломжтой. Үүн дээр нэмж Улаанбаатарт коронавирусийн шинжилгээ авах 11 цэг байгууллаа. Тээврийн жолоочийн хоёрдогч хавьтал болсон 3000 орчим хүний нэр хаягийг авч, хяналтад оруулсан бөгөөд энэ хүмүүсийг харьяаллын дагуу 11 цэгт дуудан шинжилгээ авах юм байна.

Мөн тодорхой хавьталгүй, эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй бол заавал шинжилгээ өгөх шаардлагагүй. Бүх хүнд шинжилгээ хийнэ гэвэл нэг дор бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй.
 
Хэрэв халдвар авсан хүнтэй хавьтал болсон, халдварын шинж тэмдэг илэрсэн бол харьяа дүүргийнхээ эмнэлэг рүү эхлээд утсаар ярьж, шинжилгээ өгөх цэгт ирнэ. Шинжилгээ авах цэг олноор байгуулсан нь хавьтал болсон хүмүүсийн шинжилгээний сорьцыг шуурхай цуглуулах зорилготой. Мөн тээврийн жолоочийн ойрын хавьтал болсон хүмүүс “Шинжилгээний хариу сөрөг гарлаа” гэж олон нийтэд мэдэгдэж байна. Гурван удаагийн шинжилгээс сөрөг гарвал халдвар аваагүй гэж үзнэ хэмээн ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл тодруулав.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …