Согтууруулах ундаагаар үйлчлүүлсэн, зарсан 2 газрын үйл ажиллагааг зогсоолоо

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалт хийж байна.

Энэ хүрээнд:

• Үйл ажиллагааг түр зогсоосон бүх шатны боловсролын байгууллага, дэн буудал, амралт, жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийх

• Согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, минимаркет, хайпермаркет, супермаркет зэрэг аж ахуйн нэгж байгууллагад цагийн хязгаарлалт, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна. Шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрлээ. Үүнд: БЗД-ийн 13 дугаар хороо Санрайс /Sunrise/ зочид буудалд хамтарсан шалгалт хийхэд 2 иргэнд Соёрхол нэрийн 3 шил архи /задалсан/, Сэнгүр нэршлийн 4 лааз пиво худалдан борлуулж байсныг хураан авч, үйл ажиллагааг зогсоолоо.

Мөн дүүргийн 18 дугаар хороонд байрлах Их цагаан даваа ХХК-ийн Цэнгүүн зочид буудалд хяналт шалгалт хийхэд 1 өрөөнд 4 иргэн архидан согтуурч байсныг журамлан буудлын үйл ажиллагааг зогсоосон.ЭХ СУРВАЛЖ:НМХГ

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …