Ж.Амгалан: Маршрутаа нуувал хатуу хариуцлага тооцно

УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, халдвар авсан иргэнтэй ойрын, дам хавьталд орсноо санаатай, болон санамсаргүй худал мэдээлвэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Иймд аль болох үнэн зөвөөр мэдээлэх нь чухал. Дээр нь хавьтагчдыг олоход маш их цаг зав, хөрөнгө мөнгө ордог учир бүгд гэртээ байж, гадуур аль болох гарахгүы байхыг хичээх нь чухал байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …