УБ-Ховд руу ирсэн ачааны автобусанд арав гаруй хүн нууцаар явжээ

Улаанбаатараас Ховд руу явсан ачааны хоёр автобусанд 10 гаруй хүн нууцаар тээвэрлэгдэж Бичигтийн постоор оржээ. Дээрх иргэдийг мэргэжлийн байгууллагууд шалгаж “Цагаан уул” амралтын газарт тусгаарласан байна. 

Мөн Ховд аймагт Цахим орчинд Bat Hangai нэртэй фэйсбүүк хаягнаас “Ховд аймгийн зарын нэгдсэн групп”-т 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд

“…Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан-Уул” цогцолборын хашаанд хоёр автобустай гадаад улсын иргэдийг зөөвөрлөж ирсэн байна …” гэх утгатай шууд /live/ бичлэг хийжээ.

Уг мэдээлэл нь худал бөгөөд худал мэдээлэл олон нийтэд тараасан “М”, “Б” нарын хоёр хүнийг олж тогтоон, Ховд аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.

https://www.facebook.com/watch/?v=380170949797547&t=10


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …