Нийтийн тээврийн 740 автобусыг ариутгаж, халдваргүйжүүлэв

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Энэ сарын 14-ний өдөр нийт 410 автобус, өчигдөр /2020.11.15/ 320 автобусанд ариутган халдваргүйжүүлжээ.   

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний Офицеруудын ордон, ТЭЦ-3, Вокзал, Зайсан, Шар хад, Мишээл экспо, Дүнжингарав, Ард кино театр, Нисэхийн эцэс, Халдвартын эцэс гэсэн 10 зогсоолд тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудтай хамтран уг ажлыг зохион байгуулсан юм. Энэхүү ажилд  автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллалаа. 

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …