ЭМЯ, ХӨСҮТ, СЭМҮТ-өөс хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр СЭМҮТ-ийн захирал Л.Насанцэнгэл иргэдэд хандан зөвлөгөө өглөө.
Тэрбээр “Коронавируст цар тахлын улмаас хөл хорио тогтоосон гэх мэдээллийг хүн хүлээж авахдаа стрессдеж байгаа. Энэ бол бие хүний сэтгэл зүйн хариу урвал юм. Та бүхэн стрессд орсноо таньж мэдэхэд стрессдэхгүй байж болно.
Стрессээ тайлах аргууд:
-Ажлаа зөв хуваарилах
-Өөрийн сонирхдог зүйлд цаг гаргах
-Хүнийг стресстүүлдэг хамгийн том хүчин зүйл нь сөрөг бодол. Тиймээс сөрөг бодлоосоо ангижрах хэрэгтэй
-Илүү бүтээлч хандлагаар асуудалд хандах нь хамгийн зөв сонголт.
-ЭМЯ-ны өгч байгаа баталгаатай мэдээллийг хүлээн авах
-Сэтгэл санаагаа тайван байлгаж, аль болох эерэг зүйлсийн талаар бодох
Харин хүүхдээ сэтгэл санааны хямралд өртөхөөс урьдчилан сэргийлэх, стрессийг нь тайлахын тулд сайтар ярилцах, тэднийг бүрэн сонсох, хүүхэдтэйгээ тоглох зэргээр гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх нь чухал.
СЭМҮТ-д 1800-2000 дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байгаа бөгөөд уг дугаарт хандан сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой.
Мөн ажил, амралтын хуваарь гаргаад юу хийхээ нарийн төлөвлөж чадвал стресст өртөхгүй байх боломжтой” хэмээн зөвлөлөө.