“White house” -т тусгаарлагдсан иргэнээс халдвар илэрсэн учир тусгаарлалтын хугацааг сунгажээ

White house зочид буудалд тусггаарлагдаж байгаа иргэдийн тусгаарлалтын 21 хоног дууссан ч гэрт нь гаргаагүй байна. Өнөөдрийн байдлаар 24 дэх хоног руугаа ороод байгаа аж.

Ийнхүү тусгаарлалтын хугацаа хэтэрсэн шалтгааныг албаны эх сурвалжаас тодруулахад “Тухайн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэний шинжилгээ эерэг гарсан нэг тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс тусгаарлалтад байгаа хүмүүсийг дахин шинжилгээнд хамруулж, хариуг баталгаажуулах зорилгоор тусгаарлалтын хугацааг сунгаад байгаа” гэсэн мэдээлэл өглөө.

Тусгаарлалтын хугацааг сунгасан тохиолдолд гарах зардлыг төр хариуцах аж. 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …