НМХГ:Хадгалах хугацаа дууссан 67 нэр төрлийн 176 ш хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулсан

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний дэлгүүр болон түгээлт машинд хяналт шалгалт хийсэн байна.

Тус шалгалтад   9 дүүргийн 140 хорооны 622 хүнсний объектыг хамруулахад  давхардсан тоогоор 525 зөрчил, дутагдал илэрч, 335 буюу  67.5 хувийг  газар дээр нь арилгуулжээ.

Тухайлбал,

-Хадгалах хугацаа дууссан 67 нэр төрлийн 176 ш, 672282 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг  газар дээр нь устгуулсан.

-Хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байсан хаяг шошгын зөрчилтэй 9 нэр төрлийн 272 ширхэг хүнсний бүтээгдэхүүний дагалдах шошгын шаардлагыг хангуулсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний түгээлт хийхдээ түгээлтийн машины ариутгал халдваргүйтгэлийг байнга хийлгэх,  хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж бараа түгээлтээ хийж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …