Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Наранмандах, Мэргэжлийн хяналтын газрын хэмжилзүй,  холбоо, мэдээллийн улсын хяналтын байцаагч Б.Тайванбаатар нар хамтран Арвайхээр суманд нэвтэрч байгаа болон гарч байгаа тээврийн хэрэгсэл, иргэд, дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлийг хийх цахим аппликейшныг боловсруулан, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

 Энэхүү аппликейшныг нэвтрүүлснээр Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэс, зэрэг байгууллагуудын мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, шууд хүлээн авах боломжтой болж орон нутаг хооронд хийгдэж байгаа иргэдэд бүрэн хяналт тавих боломж бүрдсэн юм.

Аймгийн хэмжээнд улсын чанартай авто замын шалган нэвтрүүлэх хоёр хяналтын цэгт төрийн байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …