Я.Содбаатар: Засгийн газар вакцин худалдан авахаар Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна

   УИХ-ын Түр хорооны хуралдаанд Шадар сайд вакцины асуудлаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр өнөөдөр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлтийг идэвхитэй хийж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байна. Эмнэл зүйн туршилт, судалгааны  3-р үе шатанд 10 вакцин байгаа. Үүнээс БНХАУ- 4, АНУ- 4, ОХУ- 1, Их Британи /Оксфордын их сургууль+Астра Зенека/ -1 вакцин тус тус хөгжүүлж байна.

Вакцин дархлаажуулалтын глобаль альянс /ГАВИ/, ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан КОВАКС механизм /COVAX Facility/ нь КОВИД-19 халдварын эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд манай Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор уг механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн.

Энэ механизмын хүрээнд тухайн орны нийт хүн амын 20 хүртлэх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгоно. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг механизмын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна. Энэ худалдан авалтыг COVAX Facility механизмын хүрээнд хийхийн гол ач холбогдол нь, худалдан авах вакцин гагцхүү ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байна.Үнэ өртөг нь КОВАКС-ийн үнээр байх тул олон улсын зах зээлийн хөөрөгдсөн үнээс зайлсхийх боломжтой гэж үзэж байна. 

 Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 102 дугаар захирамжаар Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор хүн амыг дархлаажуулахад шаардагдах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн дархлаажуулах бэлдмэл буюу вакциныг худалдан авах, Монгол Улсад импортлох асуудлыг судалж, санал боловсруулах, энэ чиглэлээр яриа хэлэлцээ хийх зэрэг зохих арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байгаа” гэсэн юм.   

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …