БШУЯ: Хоол, хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй 44 мянга гаруй хүүхэд байна

   

Цар тахал дэгдсэнтэй холбогдуулан хөл хорио тогтоогоод буй. Энэ үед Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хэд хэдэн чухал арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар хуралдаж, арванхоёрдугаар сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 18 хүртэл танхимын сургалт явуулахгүй  бөгөөд сурагчид арванхоёрдугаар сарын 18 -наас хоёрдугаар сарын 01 хүртэл амарна.  

Их, дээд сургууль мөн адил танхимын сургалт байхгүй, онлайн сургалтыг үргэлжлүүлнэ. Ерөнхий боловсрлолын сургуультай адил хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд амарна. 2020 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 25 дотуур байранд 209 хүүхэд, үүнээс Ерөнхий боловсролын тусгай сургуулийн дотуур байранд 41 хүүхэд үлдсэн байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хоол, хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын судалгааг нэгтгэн гаргасан. Судалгаагаар хоол, хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй нийт 44.282 хүүхэд байна. Үүнээс цэцэрлэгийн 18.646, Ерөнхий боловсролын сургуулийн 25.636 хүүхэд байна. Нийт эрсдэлд өртөж болзошгүй хүүхдийн 12.852 нь нийслэлд, 31.430 нь орон нутагт байгаа бөгөөд эдгээрээс дийлэнх хэсэг нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд хамаарах хагас болон бүтэн өнчин, өрх толгойлсон ганц бие эцэг, эхийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий гэр бүлд харьяалагдаж байна.

    Мөн 2020-2021 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 88 их, дээд сургууль, коллежид 147.293 оюутан, суралцагч суралцаж байна.  Их, дээд сургуулийн нийт 71 оюутны дотуур байранд 11.359 оюутан амьдран суралцаж байна. Үүнээс нийслэлд 56 дотуур байр, орон нутагт 15 дотуур байр байна.  2020 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар түрээсийн байранд амьдарч байгаа  нийт 18687 оюутан байна. Үүнээс Улаанбаатар хотод 17.425 орон нутагт 1262 оюутан байр түрээслэн амьдарч байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, мөн их, дээд сургуулиудын хичээл онлайн хэлбэрээр явагдаж байгаатай холбогдуулан дотуур байр болон түрээсийн байранд амьдарч буй оюутнуудын хүнсний хангамжийн асуудлыг шийдвэрлэж байгаа аж. 

эх сурвалж:gogo.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …