Сэтгүүлчдэд Холын зайн гүйлтийн холбооноос 5000 амны хаалт хандивлав

Холын зайн гүйлтийн холбооны хамт олноос өчигдөр /2020.11.26/ цар тахлын эрсдэлтэй үед гэр бүлээ орхин иргэд, олон түмэндээ мэдээ, мэдээллийг шуурхай, цаг алдалгүй хүргэхийг зорьж буй сэтгүүл зүйн салбарын хамт олонд сэтгэлийн дэм болгон 5000 амны хаалтыг МСНЭ-ээр дамжуулан хандивлаж, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүслээ. МСНЭ-ээс тус хандивыг 21 аймагт ажиллаж, амьдарч буй сэтгүүлчдэд тухайн аймаг дахь салбар зөвлөлүүдээр дамжуулан хүргүүлэхээр ажиллаж байна. 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …