17-гоос доош градустай согтууруулах ундааг худалдаанд гаргахыг зөвшөөрчээ

Гурав хоног архи согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Хуралдаанаар Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээсэн. Мөн мод модон материал, барилгын үйлдвэрлэл, ноос ноолуур, гоо сайхны гэх мэт боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа.

Архи согтууруулах ундаагаар үйлчлэх эсэх эрхийг аймаг, нийслэлийн Засаг захиргааны байгууллага хэрэгжүүлдэг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 17-аас доош градусын согтууруулах ундааг худалдаалах санал гаргасан. Согтууруулах ундааг хориглосноор архины хууль бус наймаа, чанаргүй архины худалдаа гаарах эрсдэлтэй учир бага градустай согтууруулах ундааг худалдаалахыг Засгийн газар дэмжсэн байна.7

“Нийслэлийн хувьд энэ асуудлыг тэргүүн эгнээнд тавиагүй. Гэвч үйлдвэрлэлийн салбарыг нээж байгаа учир 18-аас доош градусын согтууруулах ундааг нээхийг дэмжиж байна” гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.

Эцсийн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргана. 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …