НМХГ:Орон нутаг зорчих иргэдийн шинжилгээ өгөх 22 цэгт хяналт тавьж байна

Мэргэжлийн хяналтын  улсын байцаагчид орон нутаг  зорчих хүсэлтэй иргэдийн шинжилгээ өгөх  22  цэгийн халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж  байна.

Шинжилгээнд 2020-11-29-ний өдөр 11361 иргэн хамрагдлаа.  Тус цэгүүдэд ариутгал цэвэрлэгээг  2 цаг тутамд хийлгэж, 16044 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийлгүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүллээ.

 Шалгалтын явцад шинжилгээ авах эмч, эмнэлгийн ажилчдын өмсөх хамгаалах хувцас хэрэгсэл, комбинзон тараагдаагүйгээс 37, 39, 41-р сургууль дээр шинжилгээ цагтаа эхлээгүй байна.

  Мөн 4, 62, 39, 44-р сургуульд байрласан шинжилгээний цэгүүдэд хүн хоорондын зай барих дэглэм зөрчигдөж, бөөгнөрөл үүссэн, бүртгүүлээгүй иргэд ирж, дугаарлан зогссон  зөрчил гарсан. Хог хаягдлын уут хүрэлцээгүй 37-р сургууль, гар ариутгалын бодис хүрэлцээгүй 39-р сургуулийн зөрчлийг арилгуулсан. Бүх цэгүүдэд техникийн саатал гарснаар бүртгэл удаашралтай явагдсан  зэрэг зөрчлүүд гарлаа гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …