“Хост” констракшн компани төрийн албан хаагчдад маск хандивлав

Цар тахалтай тэмцэх онцгой нөхцөлд ажиллаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад Хост констракшн компанийн зүгээс маск хандивлалаа.

Хост констракшн компанийн захирал Б.Алтангэрэл нийт 7777 ширхэг маскийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасанд хүлээлгэн өглөө.

Тэрбээр коронавируст цар тахлын халдвараас нийслэлийн иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд цаг наргүй зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа Нийслэлийн онцгой комисс, төрийн албан хаагчдад Хост констракшн компанийн нийт ажилтнуудын сэтгэлийн үгийг дамжууллаа.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …