Анхаар: Хурд хэтрүүлсэн жолооч Энхтайваны гүүрний хашлага мөргөжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрэн дээр арванхоёрдугаар сарын 3-нд 02.30 цагийн орчимд “Nissan Navara” маркийн автомашинтай жолооч хурд хэтрүүлсний улмаас гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөжээ. Тухайн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэдгийг цагдаагийн албанаас мэдээллээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой гэж заасан байдаг. Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор замын хөдөлгөөн сийрэг үед жолооч нар  хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөд хохирол учруулах явдал гарч байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих,  хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчиход анхаарна уу.

Ослын жишээ:1.

2020.12.03-ны шөнийн 02:30 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Т жолоочтой Nissan Navara маркийн автомашин гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөсөн.

2. 2020.12.03-ны өглөө 08:00 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн. 3. 2020.12.03-ны өглөө 08:10 цагийн орчим ХУД-ийн 11-р хороо уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б гэмтсэн байна.

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …