МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд өрсөлдөхөөр 17 хүн материалаа ирүүллээ

МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн хурлын 21 тоот тогтоолоор баталсан Сонгон шалгаруулалтын журмын дагуу МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18.00 цаг хүртэл Ажлын хэсэг хүлээн авав.

Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад  оролцохоор А.Энхтуул, С.Адьяасүрэн, М.Амарбаяр, Ш.Отгон-Өлзий, Н.Болормаа, Р.Гандиймаа, А.Бүрэнбаатар, Э.Дагиймаа, Н.Дэмбэрэл, С.Баярмөнх, Д.Хажидмаа, Т.Бат-Оргил, Б.Цондовдорж, Г.Гэрэл, Б.Эрдэнэбаатар, Тү.Батзориг, То.Батзориг нарын нийт 17 нэр дэвшигч материалаа ирүүллээ.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 17 нэр дэвшигчийн материалын бүрдлийг нягтлан шалгаад нэр дэвшигч бүрийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ярилцлагад оролцуулахаар шийдвэрлэв. Ярилцлагад орох цагийн хуваарийг нэр дэвшигчдийн материал ирүүлсэн дарааллаар хуваарилав.

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ярилцлагын өдөр хүртэл битүүмжилсэн болно.

д/дОвог нэрс Он сар өдөрЦаг
1А. Энхтуул2020 -12-0810: 00
2С. Адьяасүрэн2020- 12- 0811:00
3М. Амарбаяр2020- 12- 0812:00
4Ш. Отгон- Өлзий2020- 12- 0813:00
5Н. Болормаа2020- 12- 0815:00
6Р. Гандиймаа2020- 12- 0816:00
7А. Бүрэнбаатар2020- 12- 0817:00
8Э. Дагиймаа2020- 12- 0818:00
9Н. Дэмбэрэл2020- 12-0819:00
10С. Баярмөнх2020- 12-0910:00
11Д. Хажидмаа2020- 12 -0911:00
12Т. Бат-Оргил2020- 12- 0912:00
13Б. Цондовдорж2020- 12- 0913:00
14Г. Гэрэл2020- 12- 0915:00
15Б. Эрдэнэбаатар2020- 12- 0916:00
16Тү. Батзориг2020- 12- 0917:00
17То. Батзориг2020- 12-0918:00

МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн Ажлын хэсэг

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …