Шинжилгээний хариу шаардахгүй Улаанбаатараас гаргана

Улсын онцгой комиссын шуурхай штабын ажлын хэсгээс гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-ны өдрүүдэд өгсөн PCR шинжилгээ хийлгэсэн иргэдийг шинжилгээний хариу шаардахгүйгээр автотээврийн шалган нэвтүүлэх товчоогоор нэвтрүүлэх чиглэлийг /2020.12.03/ өгчээ. Ингэснээр дээрх гурван өдрүүдэд шинжилгээ өгсөн иргэдийн  хариу нь  товчоодод хяналтын багт очсон тул хотоос гарах  тухайн иргэний хувийн бичиг баримтын хамт хариуг нь тулгаж гаргах юм байна.

Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар Улаанбаатар -Орон нутаг чиглэлд 16 автобус 652 зорчигчОрон нутгаас- Улаанбаатар чиглэлд 7 автобус 174 зорчигчУб-Увс чиглэлд 9 автобус 375 зорчигчУвс-Уб чиглэлд 5 автобус 98 зорчигчУб-Завхан чиглэлд 7 автобус 277 зорчигчЗавхан -Уб чиглэлд 2 автобус 76 зорчигч дамжин өнгөрлөө гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …