ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Хан-Уул дүүргийн 4-р хорооны Арцатын гудамжны 3-11 гэдэг газраас голомт үүссэн. Гэр бүлийн, төрсөн өдрийн баярт орсон, хамт ажилладаг гээд 20-иод тохиолдол илэрсэн. Өвчилсөн хүний гудамж, хорооллыг хэлэхгүй байгаа. Хэлэхээр эмчлүүлж байгаа хүмүүс маань надад гомдол мэдүүлдэг, мэдүүлэхээс аргагүй.
Халдвар гарсан гээд гэрээс нь хөөж байна, танайхаас, танай байрнаас гарсан гээд цонх руу нь чулуу шидэж байна. Тийм учраас халдвар гарсан газрын хаягийг хэлүүлэхгүй байхыг эрхэм сэтгүүлчдээсээ хүсч байна. Хэн ч өвдөж болно.