УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:Төсвийн гүйцэтгэл дээр хяналт үнэхээр хангалтгүй байна.
Эрүүл мэндийн яам дээр хүний эрүүл мэндээсээ илүү хэн тендерт ялж, ямар тоног төхөөрөмж оруулж ирэх үү гэдэг алаан болж байна. 18 тэрбумын төхөөрөмж ажиллахгүй байна гэдэгт үнэхээр харамсаж байна. Оношилгоо, тоног төхөөрөмж дээр үнэхээр санаа зовж байна. Ковид ард түмэн гээд ярих мөртлөө яг үнэндээ хэдэн компаниуд л ашиг олж байна. Ялангуяа сайд үүнийг анхаарахгүй юм уу? Мөсөн уул шиг дороо том сүлжээтэй хүмүүс юмаа хийгээд байна.