Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас өнгөрөгч 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээний ээлжит мэдээллийг танилцууллаа. НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Нийслэлийн хэмжээнд иргэдээс коронавирусийн халдварын тандалт судалгаа хийх, илрүүлэх чиглэлээр 48 цэгийг ажиллуулж байна. Энэ сарын 4-нөөс хойш нийт 19593 хүнд коронавирусийн халдварын шинжилгээг хийхэд халдвар илрээгүй.
Мөн И-март худалдааны төв, Баянзүрх худалдааны төвийн ажилтнуудаас шинжилгээ авсан Нийт, И-март худалдааны төвийн 385 ажилтан, Баянзүрх худалдааны 336 ажилтнаас шинжилгээ авч ажилалж байна. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байна.
Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар сарын 11-ээс хойш сунгах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Эхний ээлжинд үйл ажиллагааг нээх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа, санал болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг боловсруулан маргааш буюу энэ сарын 7-д Улсын Онцгой комиссд саналаа хүргүүлэхээр бэлтгэл байдлаа ханган ажиллаж байна” гэв.